Өнгөрсөн сард Сибирийн Томск хотоос Москва руу буцаж явах замдаа онгоцонд ухаан алдаж унасан Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный өчигдөр /2020.09.15/ Инстаграм хуудаснаа эмнэлэгт байгаа зургаа нийтэлжээ. Одоогийн байдлаар тэрээр Берлин хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зураг дээрээ эхнэр, хоёр хүүхдийн хамт байгаагаар гарсан байна.
“Сайн уу, Навальный байна. Та нарыг санаж байна. Хөдлөхөд маш хэцүү байгаа ч өчигдөр би анх удаагаа бүтэн өдөр гадны тусламжгүйгаар амьсгаллаа. Ямар ч аппаратгүй, зөвхөн өөрийн хүчээр. Би маш их баяртай байна” гэж тэр бичжээ.