Цаг үеийн мэдээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд заасан 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталжээ. 

Үүний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллэхдээ:

"Эрүүгийн хуулийн 197 залтад зорчих эрхийг хязгаарлах тухай зохицуулалтыг хуульчилсан байгаа. Ялтан мэдээлэл дамжуулах бугуйвчийг зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно. Хоёрдугаарт, тодорхой маршрутаар зорчих замыг нь зааж болно. Гуравдугаарт, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх хязгаарлалтыг хийж болно. Хуулийн энэ зохицуулалтын хэрэгжилтийг хоёр удаа хойшлуулж байсан. Энэ нь техник хэрэгслийн бэлтгэл ажилтай холбоотой” гэв.

2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст тухайн хүн ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүлтэйгээ байх боломж бүрдэх аж

Энэ гав нь дотуураа ган тороостой, мөн тусгай кодоор нээгддэг учраас гар, хөлнөөсөө салгах боломжгүй. Ямар нэг аргаар тайлсан, зориуд эвдэлсэн тохиолдолд ял нь хорих ялаар солигдоно.

Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулахгүй гэдгийг онцолсон юм. Түүнчлэн 2021 онд ойролцоогоор 1080 орчим хүнд ийм ял оноох магадлалтай гэсэн тооцоо хийжээ. 

Мөн одоо хоригдож байгаа хүмүүс 2021 оноос суллагдаж гав зүүх боломжтой эсэхийг тодруулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Тэгшитгэл хийх эрх нь шүүхэд хадгалагдаж байгаа. Тэгэхээр хууль хэрэгжиж эхлэхээр Дээд шүүх шийдвэрээ гаргах байх" гэлээ. 

 

Таны сурталчилгаа