Билл Гейтсийн эцэг 94 насандаа таалал төгссөн тухай “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч мэдэгдэл хийжээ. Тэрээр “Миний эцэг таалал төгсөж, манай гэр бүл, түүний ойр дотныхонд нөхөж баршгүй гарз тохиолоо. Мөн тэр бусдад туслахыг хамгийн их зорьж тэмүүлдэг хүн байсан Бүхий л зүйл дээр би түүн шиг байхыг зорьдог байсан” гэжээ. Тэрбээр гэргийн хамтаар 2000 онд буяны сан байгуулж байсан юм.