"Дэн буудал" арга хэмжээ удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудад Цагдаагийн ерөнхий газар, дүүргийн Цагдаагийн 1, 2 хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан хяналт шалгалтыг Чингэлтэй дүүрэгт байрлах 12 дэн буудалд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар дэн буудлуудын зочдын өрөөний талбайн хэмжээ стандарт заасан хэмжээнээс бага, орны гудас матрас болон цагаан хэрэглэлүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлчлүүлэгчийн тоогоор гарын алчуургүй,ариун цэврийн өрөөнд 1 удаагийн оо, сойз, саван, шампунь хангалтгүй, 1 удаагийн хэрэгслийн шинжилгээний бичиггүй, ажилчид ажлын хувцасгүй, цэвэрлэгээнд халдваргүйтгэлийн бодисыг зааврын дагуу тогтмол хэрэглэж хэвшээгүй, өрөөнүүдийн өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй байжээ.
Шалгалтанд хамрагдсан 12 газраас 3 дэн буудал нь засвартай байсан бөгөөд зөрчилтэй байсан 3 дэн буудлын үйл ажиллагааг зогсоох санал өгч, 2 дэн буудалд ЗТХ-ийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч ажилласан байна.
Эх сурвалж: МХЕГ