Цаг үеийн мэдээ

 

Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр зам барих бүтээн байгуулалтын газар шорооны ажил 99,6, хоолойн ажил 98 хувьтай явж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсарсан байна.

Энэ сарын 13-ны байдлаар ажлын гүйцэтгэл 83.5 хувьтай байжээ. Цар тахал гарсантай холбогдуулан хил орчмын дэглэм барьж, “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа аж. 

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн замын инженер Ж.Отгонбаяр “Төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж, гүүрийн ажил үлдсэн. Үүнд чанар, техникийн шаардлагыг сайн тавих хэрэгтэй. Нийт 27 гүүр байгаагийн 13-ынх нь дам нурууг бүрэн тавьсан. Харин “Туулын гүүр далай” ХХК-ийн ПК+369 дэх км-т барьсан гүүрэн дээгүүр төмөр замын дээд бүтэц тавигдаад байна. Бусад гүүрэнд дээд бүтэц тавихаар бэлтгэж байгаа” гэж мэдээлжээ.

 

Таны сурталчилгаа