Монгол Жүдо бөхийн холбооны намрын цуврал, Самбо, Жүдо бөхийн "Женко" клубийн нэрэмжит "Улаанбаатар 2020" насанд хүрэгчдийн тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээ Зайсан Хилл цогцолборт зохион байгуулагдлаа.
Нээлтийн ёслолын арга хэмжээнд Олимпын алтан медальт, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Багш, Гавьяат тамирчин Ч.Насантогтох, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Женко клубийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч Г.Энхбаяр, Женко клубийг үүсгэн байгуулагч, Ардын Боловсролын тэргүүний ажилтан Б.Чулуунбаатар, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын Самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Евро Ази Жем компаний захирал, Самбо бөхийн дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ нар оролцож үг хэллээ.
Түүнчлэн 9 сарын 16-17нд зохион байгуулагдах тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, эмэгтэй -63кг, -70кг, -78кг, +78кг жингүүдийн барилдаанууд явагдан аваргууд тодрох юм.