Энэ сарын 16-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 35 ХК-ийн 53,986,014.29 төгрөгийн үнийн дүн бүхий 502,237 ширхэг хувьцаа арилжсан байна. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байсан байна.
"Баянгол Зочид Буудал" (BNG+14.80%) болон "УБ-Бүк" ХК (BUK+9.58%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хишиг Уул" (HSX-13.79%) болон "Хөх Ган" ХК (HGN-8.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 60 үнэт цаасыг 6 сая төгрөгөөр арилжжээ.
"TOP 20" индекс 1.69 хувиар өсөж, 17154.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,597,615,091,256.32 төгрөг боллоо.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж