Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулхад дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гуравласан гэрээг байгууллаа.
Уг арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газын дарга М.Энх-Амар, “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Захирал Жу Сүн Хён, гуравдагч талаас “Ногоон Ази” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Шин Ги Ху нар оролцсон байна.
Энэхүү төслийн хүрээнд:
- Багануур, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 3,500 өрх, гэр бүлийг төсөлд хамруулж, “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Хорооны нийгмийн ажилтнуудад зориулан хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх болон цар тахлаас үүдэлтэй гэр бүлийн зөрчил маргаан, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ур чадварыг нэмэгдүүлэх арга зүйн сургалт зохион байгуулах
- “Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг дэмжих төсөл” -ийн хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад чиглэсэн эерэг хандлагатай шторк болон постер бүтээх
- “Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг дэмжих төсөл” -ийн хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр анимейшн, хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхэд зориулсан болон гэр бүл, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар, мөн сэтгэцийн эрүүл мэндийн тухай хийгдэх контентуудыг олон нийтэд хүргэх зэрэг ажлууд хийгдэх юм.
Тус хамтын ажиллагаа олон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд үр дүнгээ өгсөн, өгөөжтэй байна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.