Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний худалдааны газруудад хяналт шалгалт хийж зарим хүнсний бүтээгдэхүүний дээжийг лабораторид шинжлүүлэхэд Барс хүнсний захаас нийлүүлсэн байцаанд “Байцайны бөөс” (Brevicoryne brassicae) илэрч 51.4кг байцааг газар дээр нь устгав. Иймд хүнсний худалдаа, нийтийн хоолны газрууд гарал үүсэл нь тодорхой, чанар аюулгүйн баталгаажилттай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хоол үйлдвэрлэлд хэрэглэх, эсхүл Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж ашиглахыг АНХААРУУЛЖ байна.
Эх сурвалж : Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар