Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн Хагархайн таг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 46 км-т/Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат иргэн М /33 настай, эрэгтэй/ 9 сарын 11-ний өдөр самар түүж байхдаа ойролцоох отогоос тамхи авахаар явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 9 сарын 15-ны өдрийн 10:26 цагт хүлээн авсан. Тус багийн дарга Э.Одгаригаар ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 9 сарын 16-ны өдрийн 20:40 цагт Үүр багийн “Бургалтай гэдэг газар иргэн Г-ийн гэрт эсэн мэнд ирсэн тухай утсаар мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Таны сурталчилгаа