Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн Хужир нуга гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 105 км-т/Тус аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн харьяат иргэн Г /52 настай, эрэгтэй/ 9 сарын 15-ны өдрийн 17:00 цагийн орчимд явганаар Сэлэнгэ голын эргээр мал хариулж яваад усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 9 сарын 16-ны өдрийн 06:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч 9 сарын 16-ны өдрийн 08:37 цагаас эхлэн Сэлэнгэ голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж голын салааны 2 метрийн гүнтэй тогтоол уснаас мөн өдрийн 08:49 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.