Дэлхий даяар нийт халдварын тохиолдол 30 саяд ойртож, нас барагсдын тоо 935,8 мянга хүрээд байна.
Энэтхэгт нөхцөл байдал хүндэрч энэ сарын 16-ны өдөр бүртгэгдсэн халдварын тохиолдол 5 сая давж, 82 мянган хүн нас барсан бөгөөд нас баралтын үзүүлэлтээр АНУ, Бразилийн дараа дэлхийд гуравдугаарт бичигдэж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн турш Энэтхэг улсад өдөрт дунджаар 100 мянган тохиолдол илэрч байгаа юм.