Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Баруун жанжины 26 дугаар гудамжны 676/б тоот иргэн Х-ын хашаанд нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг 9 сарын 16-ны өдрийн 12:27 цагт Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид хүлээн авч 16.5 км зам туулан 12:40 очиж Э /2 настай, эрэгтэй/-г 3 метрийн гүнтэй нүхэн жорлонгоос эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.