Цаг үеийн мэдээ

 

АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн систем /ХНС/ бодлогын хүүгээ 0-0.25 хувийн түвшинд хэвээр үлдээлээ.

“Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хороо бодлогын хүүг 0-0.25 хувийн түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Энэ түвшнийг хөдөлмөрийн зах зээлийн байдал сайжирч, инфляц 2 хувьд хүрч өсөх хүртэл хэвээр хадгалах төлөвтэй байна” гэж ХНС-ийн удирдлагуудын хурлаар дурьджээ.

Түүнчлэн Бодлогын хүүг хэвээр үлдээснээс гадна, АНУ-ын ХНС ирэх саруудад "зах зээлийн жигд ажиллагааг хангах, санхүүгийн таатай орчныг бүрдүүлэхэд туслах, ингэснээр айл өрх, бизнес эрхлэгчдэд олгох зээлийн урсгалыг дэмжих" үүднээс Төрийн сангийн бонд, моргежийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг (MBS) одоогийн хурдаар үргэлжлүүлэн худалдан авахаар төлөвлөж байгаа аж.

 

Таны сурталчилгаа