Цаг үеийн мэдээ

 ХНХ-ын сайд А.Ариунзаяа өнөөдрийн сошиал сүлжээний гол сэдэв болж байна. Тэрээр ажилтан, албан хаагчдынхаа төрсөн өдрийн мэндчилгээнд  төрийн  тамгыг дарсан асуудлаар шүүмжлэл дагуулаад байгаа билээ. 

Тэрээр энэ асуудлаар цахим хуудаснаа " Мэргэжилтэн бүрдээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлдэг ажлыг Статистикийн дарга байхаас авахуулаад, одоо яаманд ч хэрэгжүүлж байгаа юм. Гадны хүний нүдээр буруу харагдах ч бидэндээ бол цаг зардал бараг гарахгүй ч сэтгэл шингэсэн үнэ цэнтэй эд.

Тэгсэн “Тамга дарсан, төрийн тамга үнэгүйдүүллээ” гэж шүүмжлэх нь ээ. “Ариунзаяа сайд мэргэжилтэн бүрдээ төрсөн өдрөөр мэндчилгээ дэвшүүлж талархал илэрхийлдэг. Гарын үсэг зурж, тамга дардаг” гээд уг нь гоё шүүмжлэл байна. Дараагийн мэндчилгээндээ тамга дарахгүй л хүргэе дээ.

Ер нь бид нэгэндээ талархал илэрхийлж, нэгэндээ сайн ажилласанд нь баяр хүргэж, хүнд урам өгч чадах аа байсан байна шүү. Ажилтан бүр ажилдаа дуртай, урам зоригтой бол улс орон аяандаа зөв гольдролд орох учиртай. Төр, хувь, аль аль нь” гэжээ. 

 

Ямартай ч сошиал сүлжээний хэрэглэгчид төрийн тамгыг төрсөн өдрийн мэндчилгээн дээр тамгалсанд ундууцаж байгаагаа илэрхийлсэн бол эрхэм сайд дараагийн удаа тамгагүй мэндчилгээ хүргэхээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

 

 

 

 

 

Таны сурталчилгаа