Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын" даргаар Эрдэнэ-Очирын Тамирыг томилсон байна. 

Э.Тамир нь МУИС-ийг 2011 онд төгссөн.  Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.  

"Фрэндс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүний шадар туслах, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны референт, МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанд улс төрийн ахлах ажилтан, ЗГХЭГ-ын даргын зөвлөх, "Эрдэнэт үйлдвэр" ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай. 

Таны сурталчилгаа