Ховд аймагт есдүгээр сарын 4-ний өдөр хашааныхаа хажууд байсан хоёр настай хүүг “Портер” машинаар мөргөж, амийг нь хохироосон хэрэг гарчээ.
Бага насны хүүхэд санамсаргүй дайрсан хэргийг голдуу хүүхдийн гэр бүлийнхэн хайртай аав, ээж, эмээ, өвөө, асран хамгаалагч нь хайхрамж, болгоомжгүйгээс автомашинаа асаахдаа ард нь, дугуйн доор нь байсан хүүхдийг дайрч, амийг нь хохироосон.
Ингэж харамсалтайгаар амиа алдсан хүүхдийн олонх нь эцэг, эх ар гэрийнхний байнгын хараа хяналтад байх ёстой 1-3 насныхан байжээ. Үүнтэй ижил ослоор 2020 онд 20 хүүхэд амиа алдсан гэж Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.