Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай онгоц өнөөдөр 16:37 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүлийн 48, ахмад настан 38, бусад шалтгаантай 115 нийт 226 иргэн эх орондоо ирсэн юм.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудал, Баянбайгаль зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
9 дүгээр сарын тусгай нислэгийн хуваарь:
· 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
· 9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
· 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
· 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
· 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
· 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.