-9.00 цагт “Blue Sky” зочид буудалд БОАЖЯ-наас “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” зохион байгуулна.
-10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар хийсэн хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийнэ.
-10.00 цагт Төрийн ордонд "Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлүүлэг болно.
-10.00 цагт “Баянхошуу Бизнес Инкубатор төв”-д “Бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн боломж” өдөрлөг болно.
-10.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт "Чихрийн шижингийн эрт илрүүлэг, өөрийн хяналтыг сайжруулах нь" сургалт болно.
-11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
-11.00 цагт “Blue Sky” зочид буудалд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт байгуулж буй Түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын талаар мэдээлнэ.
-11.30 цагт Төрийн ордны баруун талд иргэний хөдөлгөөн ТББ-ууд нэгдэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт “Монгол төрийн Модон сүлд Үндсэн хуулиа зөрчсөн үү ” шаардлага хүргүүлнэ.
-14.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлэх талаараа мэдээлнэ.