Цаг үеийн мэдээ

2020 оны 9 сарын 10 -ны байдлаар нийслэлд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 327 аж ахуй нэгж байгууллагуудад төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд төвөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад 327, иргэдээс ирүүлсэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй 48 гомдол мэдээллээр хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ. Шалгалтаар нийт 341 зөрчил илэрсэн байдлыг үзвэл:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй 173 буюу 53%

2. Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан "Аж ахуйн нэгж"байгууллагуудын үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалтыг мөрдөөгүй 94 буюу 29%

3. Орчны аюулгүй байдлыг хангаагүй, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хуульд заасан хэмжээгээр төсвийг баталдаггүй 60 буюу 18% тус тус эзэлж байна.

"2020 оны 9 сарын 15 ны байдлаар барилгын салбарт 25 ослын дуудлагаар ажилсан, барилгын талбай дээр гарсан ослын дуудлага 12 ирснээс бүлэг осол 4 гарч осолд өртсөн хүний тоо 21, нас барсан хүний тоо 11, гэмтсэн 10 хүн байна" гэж МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Ариунбаяр, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр, улсын ахлах байцаагч Ю.Аюуш нар мэдээллээ. Өмнөх оны энэ үетэй харьцуулахад ослын тоо 0,8 хувиар буурсан байна.

Таны сурталчилгаа