Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг үндэсний хэмжээнд тэмдэглэдэг болох тухай Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Хуулийн төсөлд “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг жил бүрийн 9 дүгээр сар, 5 дугаар сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг болох тухай тусгажээ.

Хүн төрөлхтний нийгэм, соёлын салбарт даяарчлал хүчтэй нэвтэрч, улс үндэстнүүдийн соёл иргэншил улам бүр хамааралтай болж, техник технологийн нөлөө өндөрсөж байгаа энэ цаг үед монгол хэл, бичиг, номын үнэ цэнийг олон нийтэд таниулах, тэр дундаа хүүхэд залууст эх хэл, соёлын үнэт өвөө уламжлуулах бодит шаардлага бий болоод байна гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг онцолжээ.

Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн асан, доктор А.Ундраа анх санаачилж, Төрийн ордонд "Номын соёлт ертөнц" ТББ-тай хамтран номын хэлэлцүүлэг зохион байгуулж байжээ.

Таны сурталчилгаа