Цаг үеийн мэдээ

Covid-19 цар тахал гарсантай холбоотойгоор манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин хилээ тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд дотооддоо эх орныхоо үзэсгэлэнт газруудаар нилээдгүй аяласан. Гэвч аялагчдын тав тухыг хангасан, байгаль орчноо хамгаалах тодорхой цэгүүд дутмаг байгаа талаар иргэд сошиал сүлжээнд ихээр шүүмжилсэн. Тэгвэл БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл:

Хөрсний бохирдлоос сэргийлэх, жуулчид, аялагчдыг тав тухтай байлгах, байгаль орчноо хамгаалах зорилгоор 100 отоглох цэг барих зорилттой байгаа билээ. Энэ жил 16-г байгуулж буйн нэг нь "Хяргас нуур" байгалийн цогцолборт газар. Энд энэ зун 1000 машин ирсэн байна. Отоглох цэг гэдэг нь машины зогсоол, майхан барих, ил гал түлэх тусгай талбай, эко жорлон, хогийн цэг, гэрэлтүүлэг, саравч, сандал бүхий цогц орчин юм" хэмээн мэдэгдлээ.

 

Таны сурталчилгаа