Намрын дунд хөхөгчин тахиа сарын хоёр хар улаан бар өдөр
Үс засуулбал : Эд мал баялаг төгөлдөр болно
Наран ургах, шингэх : 06.36-18:55
Барилдлага : Хүчин төгсөх
Шүтэн барилдлага : Төрөхүй
Суудал : Төмөр
Аргын тооллын 9 дугаар сарын 20, Адъяа гараг. Билгийн тооллын 3, Салхины эх одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 36 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал жатхыг буцаах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, андгай, тангараг, гэрээ хэлэлцээр буцаагдахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргахад зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно.