Цаг үеийн мэдээ

 Дорнод болон Ховд аймагт өчигдөр газар хөдөлжээ.

Тодруулбал, энэ сарын 20-ны өдрийн 16:37 цагт Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар 4.3 магнитудын хүчтэй, 18:42 цагт Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Аргалантай-Уул” гэдэг газар 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тухай Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ариунтуяа болон Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баатарсүрэнгээс тодруулсан байна.

Тэд "Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй" талаар мэдэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа