Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 20-ны өдөр "хүн нас барсан байна" гэсэн дуудлага иргэдээс Цагдаагийн байгууллагад иржээ. Шалгалтаар тус тоотод оршин суух 9 настай Э охин духандаа хөхөрсөн шархтайгаар нас барсан байжээ.
Хэргийн газарт очиход талийгаач охины хойд эцэг гэх 36 настай эрэгтэй Б согтуурлын зэрэг өндөртэй, биеэ хянах чадваргүй байсан байна. Хэргийн газраас архины шил, пивоны лааз зэргийг хураан авч 36 настай Б-г цагдан хорьжээ.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна. Албан ёсны мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.