Цаг үеийн мэдээ

1920 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эрхүүгийн Губерины Коммунист /Б/ намын III бага хуралд жанжин Д.Сүхбаатар оролцон үг хэлсний түүхэн дурсгалд зориулан энэхүү самбарыг босгосон түүхтэй. Уг самбарыг Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консулын газар байгуулсны 50 жилийн ойн хүрээнд шинэчилсэн байна.

Шинэчилсэн самбарыг нээх ёслолд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч, зөвлөх Ч.Жаргалсайхан, Оросын талаас Эрхүү хотын даргын орлогч бөгөөд Хотын нийгмийн бодлого, соёлын хорооны дарга В.В.Барышников, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн К.И.Чеботарев нар оролцов.

 

Allyson Seaborn ?? على تويتر: "Жилд нэг удаа очиж үзээгүй газарлуу яв -  Далай лам УБ-Эрхүү хүрэх галт тэрэг 25 цаг явдаг юм байна. Гайхалтай аялал  #TransSiberianRailway Sukhbaatar Street and Sobor Bogoyavleniya

Таны сурталчилгаа