Цаг үеийн мэдээ

Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 8 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т/ Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд 9 сарын 21-ний өдрийн 16:30 цагийн орчим нурал үүсэж, тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Туулын 2 дугаар гудамжны иргэн М /30 настай, эрэгтэй/  20 метрийн гүнд шороонд дарагдсан тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 18:35 цагт өгчээ. Тухайн газрыг тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 21:10 цагт тухайн газарт очиж ажиллаж байна.

Таны сурталчилгаа