Цаг үеийн мэдээ

 

Манай улсын хувьд жил бүрийн хамгийн том асуудал бол агаарын бохирдол мөн. 

“Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх ерөнхий журам”-д зааснаар агаарын бохирдлыг агаарын чанарын индекс хэмээх үзүүлэлтээр хэмждэг. Агаарын чанарын индекс гэж хот, суурин газрын хүрээлэн байгаа агаар дахь бохирдуулах бодисын агууламжийг тухайн бохирдуулах бодисын хүний эрүүл мэндэд нөлөөлөх агууламжийн утгатай харьцуулсан тоон үзүүлэлтийг хэлнэ. Агаарын бохирдлоос шалтгаалж биеийн эсэргүүцэл сулрах, багтраа, зүрх судасны өвчлөл бий болдог байна. 

 

Environment & air pollution | UNICEF Mongolia

 

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Амны хаалтыг тогтмол хэрэглэх

Ялангуяа өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед амны хаалт хэрэглэх нь агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой. Тухайлбал АНУ-ын агаарын бохирдол өндөртэй үйлдвэрийн ажилчдын дунд явуулсан судалгаагаар амьсгалын замыг хамгаалах гурван төрлийн амны хаалтыг  хэрэглэснээр амьсгалын замын эмгэгээс хамгаалж чаджээ. 

  • Биеийн дархлаагаа дэмжиж, цэвэр агаарт тогтмол гарах

  • Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.

  • Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэхийн тулд илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх нь чухал юм. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С, Е витамин уух нь уушгины өвчлөлөөс сэргийлэх ашиг тустай.

  • Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган алхах, ууланд авирах зэрэг нь эрүүл мэндэд тустай. Долоо хоногт нэг удаа цэвэр агаараар амьсгалвал уушги цэвэрлэгдэх сайн талтай.

  • Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг дэмжих

  • Сайжруулсан зуух

  • Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м)

  • Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах

  • Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх

  • Өвлийн улиралд цахилгаан, тосон халаалт гэх мэт халаах аргыг сонгох 

 

Таны сурталчилгаа