Цаг үеийн мэдээ

2020 оны 9 сарын 21-ний өдрийн 23.47 цагийн орчимд Өмнөговь аймаг Баян-Овоо сум Харзага 2-р баг “Баян толгой” гэх газар /сумын төвөөс баруун тийш 20 км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б-н амь хохирсон харамсалтай хэрэг гарчээ.

Иргэд жолооч та бүхэн үзэгдэл хангалтгүй орчинд тээврийн хэрэгсэл жолоодохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

Таны сурталчилгаа