Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр орчим галт тэргэнд хүн мөргүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, “Төмөр замын 407-р километрийн 10-р зуут дээр галт тэргэнд эмэгтэй хүн дайрагдсан байна” гэсэн мэдээлэл өчигдөр 14:42 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад эмэгтэй, 15 настай А нь сэлгээний 4147-р галт тэрэгний урдуур гүйж, дайруулжээ. Улмаар ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Уг хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газар шалгаж байна.

Таны сурталчилгаа