1. Сармис
Сармис нь бүх цаг үеийн хоолны жорын гол хэрэглэгдэхүүн болсоор ирсэн билээ. Сармисны гол нууц амт нэмэх төдий биш бөгөөд өөрт агуулагддаг дархлаа дэмжих амин хүчил, тэжээллэг чанар, халдвар, мөөгөнцрийн эсрэг гайхалтай үйлчилгээ юм. Сармисыг түүхийгээр нь хэрэглэх нь ханиад шуухина, чийг бам өвчин, цээжний хөндийн үрэвсэл зэргээс найдвартай хамгаалдаг байна
2. Загас
Бие мах бодийн эрч хүчийг сэлбэх амин чухал шимт бодисыг та загаснаас нөхөх бүрэн боломжтой. Учир нь загасанд агуулагддаг Омега-3 амин хүчил нь хүний биед шаардлагатай шимт бодисыг түргэн хугацаанд нөхөөд зогсохгүй, цусны эргэлтийг сайжруулж, эрүүл толигор, гэрэлтсэн тунгалаг царайтай болгох эх үндэс болдог байна.
3. Жимс, хүнсний ногоо
Дархлааг сэргээх хүнсэнд жимс, хүнсний ногоо орох нь дамжиггүй. Эдгээрт агуулагддаг C аминдэм, шим тэжээлүүдийн нэгдэл нь хүний дархлаа сэргээх амин чухал хүчин зүйлст ордог ажээ. С аминдэм нь цусны цагаан эсийн халдвартай тэмцэх бөгөөд цусны даралтыг бууруулж, зүрх судасны өвчний зовиур шаналгаанаас ангижруулдаг байна. Харин бусад шим тэжээлүүдийн нэгдэл нь биеийг хорт нэгдлүүдээс хамгаалж, цэвэрлэдэг ажээ.
4. Самар, ургамлын үр
Эрүүл мэндэд нэн тустай, дархлаа дэмжих амин хүчлүүдийн тоонд Е аминдэм ордог. Хүний биед аажим аажмаар хуримтлагдаж байдаг бактери, хавдрыг бий болгогч эсүүдтэй тэмцэх, устгахад хамгийн үр нөлөөтэй нэгдэл нь тус аминдэм билээ. Гэвч ямар хүнсний бүтээгдэхүүнээс үүнийг нөхөх вэ гэдэг чухал. Тэгвэл та самар, ургамлын үрийг тодорхой хэмжээгээр идэхэд өдрийн Е аминдэмийн хэрэгцээгээ төвөггүй нөхөх боломжтой гэнэ. Хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалж, тус шим тэжээлүүдийг хэрэглэх хэмжээ янз бүр байдаг бөгөөд энгийн амьдралын хэв маягтай хүн самар, ургамлын үрний аль нэгийг өдөрт 100-400 мг-г хэрэглэхэд хангалттай байдаг бол архи согтууруулах ундаа хэрэглэдэг, байнгын суугаа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс дээрхээс илүү хэрэглэж байж үр дүнгээ өгнө.
5. Амуу тариа
Бор будаа, овьёос, хүнсний хивэг зэрэг амуу тариан төрлийн хүнсний бүтээгдэхүүнд ислэг, уургаас гадна залуужуулах гайхамшигтай үйлдэл бүхий антиоксидант ихээр агуулагддаг. Хүн бүр төдийлөн өнгө зүсээр нь ялгаварлан, цагаан гурил зэрэг сайжруулсан амуу буудай руу саймшрах нь их байдаг ч, түүнд амин хүчлүүд гээд байх зүйл бараг л байдаггүй байна.
6. Сүү, сүүн бүтээгдэхүүн
Хүүхдэд бифидо болон лакто бактериар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн өгөх нь хоол боловсруулах эрхтэнд байгаа хорт нянтай тэмцэхэд тусалдаг. Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн сайн хүнс бол гэртээ бүрсэн тараг, ээдэм, аарц юм. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг учраас өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад чухал нөлөөтэй.
7. Зөгийн бал ба нимбэг
Хэрвээ хүүхэд тань ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс элдэв харшил авдаггүй бол дархлааг дэмжих хүнсэндээ чанартай зөгийн бал нэмж хэрэглэж болно. Хүүхдийн өдөрт уудаг шингэн зүйлст нь элсэн чихрийн оронд нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй. Мөн дархлааг сайжруулах бас нэг бүтээгдэхүүн бол усанд нимбэг зөгийн балыг хамтад нь хийж уулгах юм. Өдөр тутам ууснаар дархлааны системийг маш сайн дэмждэг байна.