Европын холбооны Төлөөлөгчийн газрын Ажлын бүрэлдэхүүн Баянхонгор аймгийн Газрын албатай уулзаж, бэлчээрийн мониторинг хийх, бэлчээр ашиглалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах, малын чанарыг сайжруулах чиглэлд гарсан үр дүн, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа. Бэлчээрийн талхагдал, доройтлын асуудал тулгамдаж буй энэ цаг үед малчид, малчдын хоршоодын оролцоо, дуу хоолой, үйлдэл их чухал талаар санал нэгдсэн байна.