Цаг үеийн мэдээ

 

Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага архивын үйлчилгээгээ бүрэн цахимжуулж, шуурхай болгосон байна. 1995-2005 оны хоорондох 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 12.8 сая хуудас цаасан тайлан, маягтыг  100 хувь цахимжуулжээ.

Иргэд 1995-2005 онд ажиллаж, шимтгэл төлсөн мэдээллээ заавал өмнө ажиллаж байсан аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст биеэр очиж авах, архиваас шүүлгэхэд цаг хугацаа зарцуулж, чирэгдэл учирдаг байсан. 

Цахимжуулалт хийснээр иргэн, даатгуулагч архивын баримтаа шуурхай авч, шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх, нийгмийн даатгалын цахим хяналт сайжрах нөхцөл бүрдэж байгаа аж. 

 

Таны сурталчилгаа