Цаг үеийн мэдээ

Монголын Хөрөнгийн биржид есдүгээр сарын 22-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 ХК-ийн 44.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий  262.799 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

"Ремикон" (RMC+8.25%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+7.81%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" (UYN-12.06%) болон "Женко тур бюро" ХК (JTB-10.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

"TOP 20" индекс 0.81 хувиар өсөж, 17522.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,610,789,331,570.45 төгрөг болсон байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

 

Таны сурталчилгаа