Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн “Загастайн гол” гэдэг газар /Идэр сумын төвөөс хойд зүгт 12 км-т, Тосонцэнгэл сумын төвөөс баруун зүгт 110 км-т/ Увс аймгаас Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд 20 тонн өвс ачин зорчиж явсан иргэн Т-ын эзэмшлийн “Фотон” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 9 сарын 22-ны өдрийн 17:45 цагт аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 110 км зам туулан 20:41 цагт очиж, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагч, Засаг даргын тамгын газрын ажилтнууд 3 цаг ажиллаж унтраасан байна.