Цаг үеийн мэдээ

Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 8 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т/“Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд 9 сарын 21-ний өдрийн 16:30 цагийн орчим нурал үүсэж, тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн иргэн М/30 настай, эрэгтэй/  20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан тухай мэдээллийг тус сумын хэсгээс аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 18:35 цагт өгчээ. Тухайн газрыг тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 9 сарын 21-ний өдрийн 21:10 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдлыг үнэлсэн байна. Орон нутгийн Онцгой байдлын байгууллага бие даан ажиллах боломжгүй байгаа тул Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 9 сарын 22-ны өдрийн 10:27 цагт Дундговь аймгийн Хулд сумын чиглэлд явж мөн өдрийн 15:20 цагт очиж аврах ажиллагааг зохион байгуулж 17:30 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Таны сурталчилгаа