Цаг үеийн мэдээ

Иргэн О.Осоржамаа гэгээн цагаан өдрөөр бусдад зодуулсан зураг, мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, 2020.09.22-ны өдрийн 15:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ иргэн О.Осоржамаагийн биед халдсан болохыг тогтоон,  үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байгааг мэдээллээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэн өөрөө гомдол, мэдээллээ гаргах болон тухайн хэргийг харсан гэрч дуудлага өгсөн тохиолдолд хэргийг цагдаагийн байгууллагад шалгах нөхцөл бүрддэг байна.

 

Таны сурталчилгаа