Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
2020 оны 09 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 1406 хүнд шинжилгээ хийхэд 1 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Илэрсэн нэг тохиолдол нь 9 дүгээр сарын 17-ний өдөр Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэнээс илэрлээ гэж ЭМЯ-аас мэдээллээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 313-д хүрч 302 хүн эдгэрч, эдгэрэлт 97 хувьтай байна. ХӨСҮТ-д одоогоор 11 хүн коронавирусийн улмаас эмчлэгдэж байгаа буй 9 хүний биеийн байдал хөнгөн 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэв.