Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шатахуун импортлогч компаниудын шатахуун тээвэрлэгч автоцистерн, /35.000л-48.000л эзэлхүүнтэй/, хувийн хэвшлийн бага оврын автоцистерн /3000л-7500л эзэлхүүнтэй/ зэрэг автоцистернд хяналт, шалгалтыг зохион байгуулсан байна.
Шалгалтад “НИК”, “Сод Монгол Групп”, “Петровис”, “Хөрс Автосервис” “Тэс-Петролиум” болон “Магнай Трейд ХХК-ийн нийт 65 автоцистерныг хамруулж, 260 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. Хяналт, шалгалтын явцад 53 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллажээ.
Мөн Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын шаардлагыг ноцтой зөрчсөн 18 иргэн, 5 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 12.3 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.
Түүнчлэн тухайн байгууллагын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, шатахуун тээвэрлэгч автоцистерний жолооч нарт галын аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг олгох, аюулгүй байдлыг хангуулж, заавар зөвлөмж өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.