Цар тахлын нөхцөл байдал болон түүнээс сэргийлэх, хянах ажлын хүрээнд энэ оны 3-р сарын 26-ны өдөр тус улсын Гадаад харилцааны яам, Үндэсний Цагаачлалын удирдах газар хамтран гаргасан “БНХАУ-д виз болон оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй байх мэдэгдэл”-д өөрчлөлт оруулсан байна. Үүнд:
БНХАУ-д ажиллах, хувийн хэргээр болон гэр бүл ойр дотны хүнээ эргэхээр зорчиж буй гадаадын иргэд дахин виз мэдүүлэх шаардлагагүйгээр энэ сарын 28-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн байна.
Дээрх гурван төрлийн оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа энэ оны гуравдугаар сарын 28-ны 00 цагаас хойш дууссан гадаадын иргэний зорчих зорилго өөрчлөгдөөгүй тохиолдолд хугацаа дууссан оршин суух зөвшөөрлийг үндэслэн БНХАУ-аас өөрийн улсад суугаа ЭСЯ-нд холбогдох материалыг бүрдүүлж виз мэдүүлэх юм байна.