Австрали улсын иргэн Брэдли Роберт Эдвардс 1990-ээд онд хулгайлагдсан хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт буруутай болох нь тогтоогдсон юм. Тус хэрэг хорь гаруй жилийн хугацаанд Австралийн хамгийн олны танил болсон аллагуудын нэг байсан бөгөөд Кларемонтын цуврал аллага гэж нэрлэгдэх болжээ.
/Bradley Robert Edwards/
Брэдли Роберт Эдвардс нь одоо 51 настай бөгөөд Перт хотод 23 настай Жейн Риммер, 27 настай Сиара Гленнон, 18 настай Сара Спирс нарыг алсан гэдгээ няцаасан байна. Харин шүүгч түүнийг хатагтай Риммер, Гленнон нарын үхэлд буруутай гэх шийдвэр гаргажээ. Эмэгтэйчүүд 1996, 1997 онуудад Кларемонтын чинээлэг Перт хотын захад алга болж байсан юм.
/Jane Rimmer, Ciara Glennon, Sarah Spiers/
Харин хатагтай Спайерсийг хөнөөсөн хэрэгт буруутгах хангалттай нотолгоо байхгүйн улмаас тус хэрэгт ял оноогоогүй байна.
/Mark McGowan/
Кларемонт мужийн Ерөнхий сайд Марк МакГован "Өнөөдөр Австрали улсын иргэн бүр эдгээр охидын амь нас эрсдсэнд харуусаж сууна. Ахин ийм хэрэг бүү гараасай" гэж шүүхийн шийдвэрийн дараа хэлжээ.
Шүүх хурлын үеэр 200 гаруй гэрч, Эдвардсын найз нөхөд, хамаатан садан, хохирогчдын гэр бүл, алга болсон шөнө хэргийг үйл явцыг харсан гэрчүүд, цагдаагийн мөрдөн байцаагчид, шүүх эмнэлгийн шинжээчид оролцсон аж.
Өнөөдөр Хууль зүйн танхимд Брэдли Роберт Эдвардсыг Клармонтын цуврал алуурчин болох нь эргэлзээгүй батлагдах эсэхийг шийдхээр болжээ.
Эх сурвалж: BBC.COM