54 настай эмэгтэй "Н" нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өөрийн оршин суух БГД-ийн нутаг дэвсгэр оршин суугаа газраасаа сураггүй алга боллоо гэж ар гэрийнхэн нь түүнийг энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст тэмдэглүүлжээ.
Хороо хариуцсан хэсгийн байцаагч Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зарлан ажиллахад амь хохирогч Н-ийн цогцос энэ сарын 18-ны өдөр СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас шатсан байдалтай олдсон.
Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй түүний хамтран амьдрагч 40 настай "Н"-г холбогдуулан цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач хэргийн холбогдогч нар 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа.
Уг хэргийг БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.