УИХ-ын гишүүн асан, МУГЖ, дуучин С.Жавхлан бямба гарагт буюу 9 сарын 26-ны өдөр “Монголоороо байгаасай” тоглолтоо хийхээр товлосон тухай бид өмнө мэдээлж байсан. Харин өнөөдөр тэрээр өөрийн цахим хуудаснаа тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулах болсноо мэдэгджээ. Тэрээр : Ойрын өдрүүдэд "Цас бороо орно хүйтэрнэ ээ" гэсэн мэргэжлийн байгууллагаас анхааруулга ирлээ. Маш олон настан буурай нар ирэх хүсэлтэй байгаа боловч тав тух үзэгдэх орчин хол "хараа мууджээ", "хөл мууджээ", "хүүгээ ойроос харж чадахгүй нь ээ" гэсэн хүндэтгэх шалтгаануудыг харгалзан үзэж энэ удаагийн тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж байна. Хаана ямар орчинд байвал та нарт маань тав тухтай тааламжтай байхаар байна. Та нар минь сэтгэгдлээ үлдээгээрэй! гэжээ.