Есөн сартай байхдаа булчингийн хатингаршил гэж оношлогдсоноос хойш Хишигжаргал охин гурван нас хүртлээ мянга гаруй хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Охин гэртээ байх боломжтой гэсэн хариу сонссон ч байнгын амьсгалын аппарат шаардлагатай гэсэн учраас эмнэлэгээс гарч чадахгүй байгаа юм байна. Охины ээж амьсгалын аппарат авах мөнгө цуглуулахаар гэрээрээ цамц оёж зарж байгаа юм. Анхны хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа залуу гэр бүлийн хувьд энэ мөнгийг босгоход хүндрэл учирч байгаа учраас өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж цамц оёж 30000 төгрөгөөр борлуулж байгаа юм байна.
Охины ээж аавын найзууд “Miracle for khishigee” нэртэй органик гоо сайхны багц үйлдвэрлэж, олсон орлогоо охины хандивын аянд дэмжлэг үзүүлж байгаа юм. Та охинд туслахыг хүсвэл “MIRACKLEFORKHISHIGEE” facebook пэйжид нэгдээрэй.
Е.Хишигжаргал охины биеийн хөгжил эрүүл, саруул байсан ч есөн сартай хатгалгаа болж хүндэрснээр зүрх нь зогсож, улмаар сэхээ амьдруулах тасагт тусламж авсан ч олон улсын нэршилээр “SMA type 1” гэж оношлогдсон. Энэ нь маш ховор тохиолддог гадаадад л эмчлэх боломжтой учраас охин зөвхөн амьсгалын аппаратын тусламжтай амьсгалж байна. Хишигжаргал охин гурван нас найман сартай. Эмнэлэгийн зүгээс Хишигжаргал охиныг гэртээ гарах боломжтой гэсэн таатай мэдээг дуулгасан. Гэвч гэртээ харихад 110 сая төгрөгийн амьсгалын аппарат шаардлагатай. Охин амьсгал бүрээрээ амьдралын төлөө тэмцэж байна. Зүрх бүхэн хайраар цохилог.
ээж Э.Эрдэнэсүрэн Утас: 88502086
Хандивын данс:
Хаан банк: 5021515567 Э.Эрдэнэсүрэн
Худалдаа хөгжлийн банк: 475034098 Е.Хишигжаргал
Төрийн банк: 1024 0058 5325 Э.Эрдэнэсүрэн
Голомт банк: 110 514 7453 Е.Хишигжаргал
"Candy" шилжүүлэг: 94855016 / "Candy Pay"-ээр/
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.