“Эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай 02-01/109 тоот төлөвлөгөөт шалгалтын удирдамжийн дагуу Эм биобэлдмэл, эрүүл ахуй халдвар хамгаалал, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 126 байгууллага зарлагдснаас 116 байгууллага хамрагджээ.
Шалгалтын явцад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, /Сөүл сениорс Монголиа ХХК/ бүртгэлийн загвар дээж 1 нэрийн 228 ширхэг 22800 төгрөгийн эм, хаяг шошгийн зөрчилтэй 15 нэрийн 2912 ширхэг 3 сая 664 мянган төгрөгийн /Мон золбоо ХХК, Нуган ХХК/ эмийн сангийн дотоод бэлдмэл, ургамлын бүтээгдэхүүнийг “Бараа бүтээгдэхүүн хураах, устгах” актаар хураан авч, орон тооны бус зөвлөлд шилжүүлж, устгуулсан байна.
эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн Ерөнхий Газар