Намрын дунд сарын хөхөгчин тахиа сарын зургаан цагаан цагаагчин хонь өдөр
Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ
Наран ургах, шингэх: 06.43- 18.44
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Хий
Аргын тооллын 9 сарын 25, Сугар гараг. Билгийн тооллын 9, Суулга одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 06 цаг 43 минутанд мандаж 18 цаг 44 минутанд жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, луу, могой, бич, тахиа, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.