Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүргийн 1-5 дугаар хороонд Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг баар, диско болон бүжгийн баар, караоке, пабын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 47 аж ахуйн нэгж газарт шөнийн хяналт шалгалтыг хийсэн байна. 

Шалгалтаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Хөдөлмөрийн тухай” хуулиуд болон аюулгүй ажиллагааны норм, дүрэм журмыг хэрэгжүүлээгүй, Дэлхий дахинд хурдацтайгаар тархаж байгаа Коронавируст халдвар /COVID-19 /-аас урьдчилан сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж хэвшээгүй байсан аж. 

Мөн амны хаалтгүй зөөгч бармен нь иргэдэд үйлчилсэн зэрэг нийт 47 аж ахуй нэгжээс 75 зөрчил илрүүлсний 38 буюу 80%-г газар дээр арилгуулж, ажлын хувцас хамгаалах хэрэгслийг ажлын байранд зөв хэрэглэж хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж хэвших, амны хаалтыг зөөгч барменд зүүлгэж иргэдэд үйлчилж байх талаар 36 аж ахуйн нэгж байгууллагын захирал, менежер, зохион байгуулагч нарт заавар зөвлөгөө өгч, зөрчлийг бүрэн арилгуулжээ. 

Нийт 8 аж ахуйн нэгж байгууллагад 40 заалт бүхий 8 албан шаардлага хүргүүлж биелэлтэд хяналт тавьж ажилласан байна.

 

 

 

Таны сурталчилгаа