Цаг үеийн мэдээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нутаг нэгтэн нь Шар тэнгист амь насаа алдсантай холбогдуулан БНСУ-ын иргэдээс уучлал хүсжээ.

“Энэ явдалд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Өмнөд Солонгосын ахан дүүс ямар их урам хугарсан бол гэхээс санаа зовж гэмшиж байна” гэж Ким Жөн Ун захидалдаа дурдсан байна. БНСУ-ын эрх баригчдын хүлээн авсан захидалд мөн БНАСАУ ийм "жигшүүрт хэрэг" дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ мэдээлжээ. 

Энэ долоо хоногт БНСУ-ын Далай, загасны аж ахуйн яамны харьяа загас агнуурын хяналтын газрын ажилтныг Умард Солонгосын хилчид буудан хөнөөж, цогцсыг нь шатаасан гэж өмнөдийн цэргийнхэн пүрэв гарагт мэдээлсэн юм. 

БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр,  Умард  Солонгосын тал коронавирусний халдвар нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын эрх баригчдын баталсан хорио цээрийн журмын дагуу ийм арга хэмжээ авчээ.

Таны сурталчилгаа