Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар Алтай сумын хэмжээнд орох, гарах хөдөлгөөн хязгаарлаж, ойрын хавьтлын 19 хүнийг тусгаарлахаар ажиллаж байна. Өчигдөр 21:00 цагт  Ховд аймгийн Алтай суманд тарваганы мах өвчиж, чанаж идсэн өгүүлэмжтэй 25 настай эмэгтэй Сумын эрүүл мэндийн төвд тусгаарлагджээ.

Мэдээллийн дагуу аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн очиж, урьдчилсан байдлаар шинжилгээ авахад тарваган тахлаар өвчилсөн нь батлагдсан байна. Тарваган тахлаар өвчилсөн эмэгтэйтэй хамт 11 хүн тарваганы мах идэж, 2 хүүхэд болон жирэмсэн нэг эмэгтэй идээгүй байна. Өнөөдөр ойрын хавьтлын хүмүүсийг Алтай суманд тусгаарлаж, эхний сорьцын шинжилгээ авна гэж Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга н.Баяржаргал мэдээлжээ.

Таны сурталчилгаа