Намрын дунд сарын хөхөгчин тахиа сарын таван шар хар бич өдөр
Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
Наран ургах, шингэх: 06.45- 18.42
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 9 сарын 26, Санчир гараг. Билгийн тооллын 10, Элдэв тэнгэртэн одтой, хар бич өдөр. Өдрийн наран 06 цаг 45 минутанд мандаж 18 цаг 42 минутанд жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг гахай хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.